Dream ....

2009-10-14
Хүмүүс "ТОД" байхыг хүсдэг үү?
Их хотын амьдрал нам гүм хирнээ хүн бүрийн бодолд нэгэн асуудал түмэн бужигнаан.
хотын гудамжаар явж буй хүмүүсийг харвал түмэн янзын нүүрний хувирал, дээш доош гүйх харцнууд.
Та бүхэн анзаарч байсан уу?
Хөл хөдөлгөөн ихтэй гудамжыг өлмий дээрээ зогсож байгаад харвал ихэнхдээ хар бараан өнгийн хувцастай хүмүүс явж байдгийг. бид бүгд л ижилхэн юм шиг ...
Эгч маань саяхан надад хэтэрхий тод өнгөтэй юм гээд нэг пальтогоо өгчихлөө. Өмсөөд ганц хоног хичээлдээ явав. Гэтэл найзууд маань яг л эгчийн маань хэлсэн шиг наадах чинь хэтэрхий тод юм гэж байна.
Хүмүүс ер нь яагаад ертөнцөд солонгын долоон өнгө хар мянган завсрын өнгө байхад сонгож өмсдөггүй юм бол доо?
үүнтэй ижилхэн өөр өөрсдийн үзэл бодолтой байж амьдралыг тэр долоон өнгөөр цаашилбал зүгээр л хар цагаанаас өөр өнцгөөс харж болохгүй гэж?
Энэ нийгэмд өөрийгөө өрөөлөөс ялгаж өөрийн гэсэн орон зай байр суурийг бий болгохын төлөө явж байгаа бий болгосон хүмүүс надад таалагддаг. Жишээ нь зураач Саранцацрал байхаа? Мишээл Мөнгөлдэй гээд хоёр охинтой, бас дизайнер Соёлмаа, Дуучин Наран гээд л ...
ихэнх хүмүүсийг ажиглаад байхад гаж, тэнэг, сонин энэ тэр гээд л муулж байгаа нь ажиглагддаг. Миний хувьд харин ч ийм хүмүүс байж байж амьдрал сонирхолтой байна шдээ! гэж хэлмээр санагддаг.
Зарим ЕБС-д футболктой явж болохгүй, үсээ будаж болохгүй, нүүрээ будаж болохгүй, хумсаа ургуулахыг хориглоно гэхчилэн хоригууд байж байхтай олон л таарч байсан. Гэлээ ч энэ бүх хоригууд эргээд биднийг өөрсдийгөө илэрхийлэхэд хэтэрхий их садаа болдог гэж бодож байна. Энэ бүгдийг бид биенээсээ л сурдаг. Үнэндээ бүгд л энэ амьдралдаа бусдаас ТОД байхыг хүсдэггүй гэж үү?
өөрөөрөө байя л даа
тийм ээ?

маргааш Пальтогоо өмсөөд явна аа


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд


2009-10-15 -

Бичсэн: director


залуу насыг тод өнгөөр тордвол гэрэлтээд л явчхна бидээ. өнгөлөг сайхан шд


. Шууд холбоос

2009-10-15 -

Бичсэн: dao


бусдаас ялгарахдаан биш өөрийнхөөрөө л байхад бусад хүмүүс надтай ижил байна уу өөр байна уу ялгаагүй гэж боддын би


. Шууд холбоос



:-)
 
xaax